• Нэг хаягаас өдөрт нэг удаа төрөл тус бүрт санал өгөх боломжтой. Иймээс та санал өгсөн өдрөөсөө хойш дараа өдрийн 00 цагаас эхлэн тухайн 24 цагт дахин нэг санал өгөх боломжтой юм. Ингэснээр санал хураалтын хугацаа дуусах хүртэл өдөрт 1 санал өгч болно. (Өмнөх өдрийн сонгосон тамирчдаас өөр сонголт хийж болно)
• Нэг удаа санал өгөхдөө гарааны чөлөөт хамгаалагчтай нийлээд нийт 7 тоглогчийг сонгоно.
• Гарааны багт холбогч /S/-1, чөлөөт хамгаалагч /L/-1, голын хаагч /MB/-2, өндрийн довлогч /OH and OP/-3 тус тус байна.
• Гарааны багт 1 гадаад тоглогч /легионер/ заавал багтсан байна.
САНАЛ ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
Та эрэгтэй, эмэгтэй, дасгалжуулагч төрлөөс сонголт хийнэ үү.
Та талбай дээр харагдаж байгаа “+” тэмдэглэгээ дээр даран тухайн байршилд тоглодог тамирчдаас сонголт хийнэ үү. /Та өөрийн сонгох тамирчны нэр болон багийг хайх цэсээр дамжуулан сонгох боломжтой/
Талбай дээрх тамирчдыг бүгдийг нь бүрдүүлсний дараа “санал өгөх” товч дээр дарсанаар таны санал бүртгэгдэнэ.
Хэрвээ та ямар нэгэн үйлдэл дутуу хийсэн бол таны санал бүртгэгдэхгүй ба баруун дээд буланд гарах зааварчилгааг дагаарай.
Саналаа бүрэн өгч дууссан нөхцөлд “Саналаа өглөө” текст бүхий зураг гарч ирнэ. Та саналаа фэйсбүүкийн өөрийн талбарт хуваалцахаас гадна стори, постны зурган файл татаж авах боломжтой.
Та саналаа өгсөн бол дээрх зургийг татаж авч өөрийн сонгосон тамирчдаа меншион хийж стори хэсэгтээ хуваалцаарай.